Туул голын эрэг дагуух талбайд нэг, хоёрдугаар ээлжийн тохижилтын ажил хийгдэж эхэллээ

0

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар 2022 оныг “Иргэний жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн иргэдийн амьдрах орчныг сайжруулж, эрүүл мэндийг дэмжих, аюулгүй байдлыг хангах, иргэдийн амралт, чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Богд уул”-нд амралт зугаалгын цогцолбор, “Богд уул”-ын орчмын тохижилт, “Туул гол”-ын эрэг дагуух тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлсэн.

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Асем вилла” хотхоны баруун хойд талд Туул голын эрэг дагуух талбайд нэг, хоёрдугаар ээлжийн тохижилтын ажил хийгдэж эхэллээ.

Нийт гурван ээлжээр 3.6 га газрын талбайг тохижуулах бөгөөд явган хүний зам талбай, авто зогсоол, орц гарц, хүүхдийн тоглоомын талбай, волейбол, хөнгөн атлетикийн талбай, холбогдох тоног төхөөрөмж суурилуулалт, гэрэлтүүлэг, далангийн тохижилт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зориулалтын тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийгдэх юм байна.

Нэг, хоёрдугаар ээлжийн тохижилтын ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Нийслэлийн Хот тохижилтын газар”, “Бизнес фокус” ХХК хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x