ШУУРХАЙ МЭДЭЭ

Анхаарлын төвд

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны анхдугаар хурал өнөөдөр боллоо. Тус хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа юм. Хурлаар Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын талаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, өнөөгийн нөхцөл байдал, үндэсний орон сууцжуулалтын бодлого, хот төлөвлөлт, бүтээн байгуулалт, ипотекийн зээл бусад арга хэмжээний талаар хэлэлцлээ. Манай улсын нийт өрхийн 30 хувь нь орон сууцанд, 70 хувь нь инженерийн дэд бүтэцгүй байшин…

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ“Эрдэнэс Монгол” нэгдлээс хэрэгжүүлсэн манлайлал, засаглал, нэгдлийн үйл ажиллагаа, үр дүнг сайжруулах тогтолцооны шинэчлэл, Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.“Эрдэнэс Монгол” нэгдэл засаглал, үйл…

МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ЭРҮҮДЭН ШҮҮХИЙН ЭСРЭГ ХОРООНЫ 81 ДҮГЭЭР ЧУУЛГАНААР “ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ…

Женев хотноо 2024 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд хуралдаж буй НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 81 дүгээр чуулганаар Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц” (“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц” гэх)-ын хэрэгжилтийн талаарх нийт зургаан улс (Иордан, Камерун, Кувейт Монгол, Намиби,Тайланд)-ын тайлан-илтгэлийг хэлэлцэж байна. Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын Оролцогч улс нь конвенцоор…

Цахилгаан эрчим хүчний үнэ тариф шинэчлэгдлээ

Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн цахилгааны тарифыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс, дулааны тарифыг 2025 оны тавугаар сарын 16-ны өдрөөс бодит өртөгт хүргэж, дараах байдлаар мөрдүүлэхээр болжээ. Цахилгааны дундаж тариф 1 кВт.ц тутамд 216 төгрөг байгааг 280 төгрөг болгож бодит өртөгт хүргэж байна. Цахилгааны тарифын шинэчлэлийн хүрээнд айл өрх эрчим хүчний хэрэглээгээ хянах, хэмнэх сонирхлыг төрүүлэхийн зэрэгцээ өрхөд очих төлбөрийн ачааллыг аль болох бага байлгахаар өөрчлөлт оруулж…

- Сурталчилгаа -

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа. Сангийн сайд Б.Жавхлан төсвийн бодлогын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. 2005-2021 он буюу 16 жилийн хугацаанд төсвийн орлого 99.9 их наяд төгрөг байсан бол сүүлийн гурван жилд 110.4 их наяд төгрөг болсон. Экспорт 2005-2021 онд 78.4 тэрбум ам.доллар байсан бол 2022-2025 онд 63.3 тэрбум ам.долларт хүрэх, нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4,657 ам.доллар байсан бол 2025 онд хоёр дахин өсөж 8,000 ам.долларт хүрэх тооцоолол гарсан.…

Кибер халдлагад орон зай үл хамааран хэн ч хэзээ ч өртөх эрсдэлтэй

Кибер халдлагад орон зай үл хамааран хэн ч хэзээ ч өртөх эрсдэлтэй Сэтгүүлчдэд зориулсан кибер аюулгүй байдлын сургалтыг ЦХИХХЯ-ны харьяа Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвөөс өнөөдөр /2024.11.20/ зохион байгууллаа. Сургалтаар кибер халдлагын төрөл, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөхөөс гадна бодит кейс дээр суурилан сургалтыг зохион байгуулсан юм. Тодорхой хэлбэл, “Та НӨАТ-ын сугалааны азтан боллоо”, “Гаалийн хураамж төлөөгүй тул таны илгээмжийг илгээх боломжгүй байна”, эсвэл гадаадад байдаг…

МОНГОЛ, ЛИТВЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Литва Улсын Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн зургаадугаар зөвлөлдөх уулзалтыг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Вильнюс хотноо зохион байгуулав. Улс төрийн зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Европ, Африкийн газрын захирал Г.Баттунгалаг, литвын талаас Энэтхэг, Номхон далайн газрын захирал Юлиус Праневичус нар тэргүүлэв. Зөвлөлдөх уулзалтаар Монгол, Литвын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, урт хугацааны хөгжлийн бодлогод…

“Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г танилцуулав

Монгол Улсын Ерөнхий сайдын 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г үндэсний хэмжээнд танилцуулах ажлыг Засгийн газар, Жендерийн үндэсний хороо хамтран зохион байгуулж байна. Энэ хүрээнд тус төлөвлөгөөг танилцуулах сургалтыг Жендерийн үндэсний хорооноос Гадаад харилцааны яамны албан хаагчдад танилцуулах сургалт 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдав. Сургалтын үеэр эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын…

- Сурталчилгаа -

Шинэ мэдээ

- Сурталчилгаа -

- Сурталчилгаа -

Захиалж унших

- сурталчилгаа -

Эдийн засаг

Орон нутаг

Нийслэл

Соёл урлаг