СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР | Эрчим хүчний яам

0

Photo


      Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Олон Улсын хөгжлийн ассоциацын хооронд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Туслах ажилтан нээлттэй сонгон шалгаруулж ажилд авна.


 


Үүнд:


  1. Туслах ажилтан -1


Тавигдах шаардлага:


  • Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;

  • Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх;

  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн ашиглах чадвартай байх;

  • Англи хэлний зохих мэдлэгтэй байх;


Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү.


  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;

  2. Төрийн албан хаагчийн анкет;

  3. Иргэний үнэмлэхний хуулбар;

  4. Мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар;

  5. Гадаад хэлний мэдлэгийг нотлох бичиг баримтыг хавсаргах;

  6. Ажлын туршлагын талаарх мэдээлэл. /Нийгмийн даатгал, шимтгэл төлөлтийн лавлагааг хавсаргах/


Дээрх материалуудыг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл доорхи хаягаар хүлээн авна.


Хаяг: УБХДХҮАНТөсөл хэрэгжүүлэх нэгж, ХУД, 3-р хороо, Комфорт плаза, 10 давхар, 1003 тоот,


Утас: 77006589, 99082404 , и-мейл: Jargal0021@gmail.com

Мэдээний төрөл: Сул ажлын байрны зар





Эх сурвалж

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x