“Үндэсний эвсэл”-ийн гишүүн П.Баярхүү, Д.Ганболд нарыг нэр дэвшигчээр бүртгэх шүүхийн шийдвэр гарлаа

0

“Үндэсний эвсэл”-ээс Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч П.Баярхүү, Д.Ганболд нарын Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шийдэх шүүх хурал болж, шийдвэрээ танилцууллаа. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс П.Баярхүү, Д.Ганболд нарыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгаж шийдвэрлэлээ. Тодруулбал, СЕХ-оос “Үндэсний эвсэл”-ийн гишүүн П.Баярхүү, Д.Ганболд нарыг МАН-ын гишүүнчлэлээс тус намын дүрэмд заасны дагуу гараагүй тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаад байсан юм.

Харин П.Баярхүү, Д.Ганболд нар нь Улс төрийн намын тухай хуулийн Тавдугаар зүйлийн 5.7-д “Намын гишүүн хэдийд ч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүн намаас гарах өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно” гэж заасны дагуу хуулийн хугацаанд нь МАН-аас гарах өргөдлөө өгсөн гэдгээ мэдэгдээд байсан билээ.

ҮНДЭСНИЙ ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ШТАБ

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x