“The MongolZ” баг орлогоороо дэлхийд тавдугаарт орлоо

0

Цахим спортын “CS2” төрлийн “The MongolZ” баг орлогоороо дэлхийн баян багуудын нэгээр нэрлэгдэж эхэллээ.

ОХУ-ын “НАШ КС” сувгийн тооцоолсноор “The MongolZ” 2024 онд 330,847 ам.долларын шагналыг хүртжээ.

Тодруулбал,

  • eXTREMESLAND 2023: Түрүүлж 25 мянган ам.доллар
  • PGL Мajor Copenhagen 2024: 15-16 дугаар байрт орж 20 мянган ам.доллар
  • ESL Pro League Season 19: 9-12 дугаар байрт орж 23.5 мянган ам.доллар
  • MESA Nomadic Masters Spring 2019: Түрүүлж 50 мянган ам.доллар
  • YaLLa Compass 2024: Түрүүлж 200 мянган ам.доллар

Ингэснээр тэд 2024 онд олсон орлогоороо “CS2” багуудаас дэлхийд тавдугаарт жагсч байна.

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x