#nodain гэсэн бичиг бүхий жагсаалын зураг ХУДАЛ

0


Өнөөдөр цахим орчинд #nodain гэсэн бичиг бүхий шар даавуу барин Төрийн ордны зүүн талаар жагсаж буй иргэдийн зураг тархсан.

“No double standart” иргэдийн хөдөлгөөний зохицуулагч  Д.Монголхүү мэдээлэл хийнэ гэх зарын дараа энэхүү зураг олон нийтийн сүлжээнд тархсан юм.

Зөвхөн нэг хүний постноос 356 шэйр хийсэн дунд итгэж хуваалцсан хүмүүс их байв

Энэхүү зургийг нягталлаа.

Юун түрүүнд тухайн зургийг хайлтын системд оруулахад 2021 оны наймдугаар сарын 9-ний өдөр Өдрийн сонины албан ёсны твиттер хуудаст тавигдсан байв.

Ингэхдээ #nonaadam гэх бичигтэй байх бөгөөд зураг дахь хүмүүс таарч байна. Өөрөөр хэлбэл, уг зураг дахь бичгийг өөрчлөн дахин нийтэлсэн байна.

Мөн “No double standart” иргэдийн хөдөлгөөний зохицуулагч  Д.Монголхүү өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ “Бид маргааш төв талбай дээр тайван жагсана.  Иргэд нь дуу хоолойгоо хүргэе. Харин Монголын төр байр сууриа илэрхийл.  Монгол Улс ямар байр суурь баримталж байгаа вэ гэдгээ олон улсад зарламаар байна. Чимээгүй дүлий дүмбэ байгаа нь зохимжгүй бас аюултай байна” хэмээн мэдээллийнхээ үеэр хэлсэн юм. Тэгэхээр уг жагсаал болоогүй. Маргааш болох бөгөөд энэхүү #nodain гэсэн бичиг бүхий зураг нь худал байна.





Fact check Mongolia нягтлав

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x