2022 оны “Дэлхий” таны гарт

0


1843 онд Английн Лондон хотод Ж.Уилсон хэмээх эрхмийн эрхлэн гаргаж байсан нэгэн жижгэвтэр сэтгүүл өдгөө дэлхий даяар хэвлэмэл болон онлайн сэтгүүл зүйн бүтээлээ хүргэдэг томоохон медиа групп болгон өргөжжээ. Ирэх онд 180 жилийн ойгоо тэмдэглэх тус нэр хүндтэй сэтгүүлтэй өдгөө 11 жилийн ойтойгоо золгож буй “Mongolian Economy” сэтгүүл түншлээд даруй долоон жил өнгөрөв.

Энэ хугацаанд хоёр талын хамтын ажиллагааны үр шим нь “Дэлхий” сэтгүүл болсоор ирлээ. Ирэх оны дүр зургийг тив бүрээр, супер гүрэн тус бүрээр мөн санхүү, бизнес, шинжлэх ухаан, технологи, урлагийн салбарыг оролцуулан тоймлодог тус сэтгүүлийг дэлхийн олон улс албан ёсны онцгой эрхийн хүрээнд эх хэлээрээ эрхлэн гаргадаг юм. Монгол Улс ч тэдгээр улсын тоонд албан ёсоор багтаж буй.

2022 оны дэлхийг тольдон буй энэ удаагийн шинэхэн дугаарт нийт 150 нийтлэл, 15 салбар, 81 улсын чиг хандлага, мэдээлэл, үзүүлэлтийг багтаажээ.

Энэ удаагийн дугаараас гэрээсээ болон оффист ажиллахын сул болон давуу тал, ажилчдын эрх ашиг, олон улсын тээвэр логистикийн сүлжээний нөхцөл байдал, төрөл бүрийн салбарт хийгдэж буй дижитал шилжилт, Европ-Америк-Хятадыг хамарсан геополитик, технологи, бизнесийн өрсөлдөөн, крипто зах зээл, инфляц, ногоон ирээдүй гээд ойрын хугацаанд дэлхийн өнгө төрхийг тодорхойлох онцлох олон үйл явдлын талаар Economist-ийн сэтгүүлч, шинжээчдийн бичсэн тойм, анализыг унших боломжтой.

Жил бүрийн дугаарт “Онцлох булан” байдаг агаад 2022 оны дугаарт энэ жил биеллээ олох боломжтой 22 онцгой технологи, инновацын талаар бичсэн байна. Түүнчлэн “Дэлхий” дугаарыг амттай болгодог нэг “орц” бол зочин нийтлэлчид юм. Фрэнсис Фүкүяма, Сирил Рамафоса, Ай Вэйвэй, Угур Шахин, Өзлем Туречи нарын олон алдартан “Дэлхий 2022” дугаарт өөрсдийн үнэ цэнтэй бодлыг хуваалцжээ.

Харин Монгол талын онцлох зочдоор УИХ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, эдийн засагч Д.Ган-Очир, Б.Дөлгөөн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Монполимет группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нар уригдсан юм.

Цар тахлын хүнд үеэс дөнгөж сэргэж буй 2022 оны дэлхийн тухай хамгийн үнэн зөв, найдвартай мэдээллийг уншиж, улмаар зөв шийдвэр гаргахад тань туслах “Дэлхий 2022” сэтгүүл уншигч таны гарт очлоо.

 

Худалдаалах үнэ: 44,000₮ /хүргэлт үнэгүй/
Захиалга болон дэлгэрэнгүй мэдээлэл: 7711-5477, 8010-0390, 9409-2904

Худалдаалах байршил:
Good Price /Зайсан салбар/
Internom Bookstore Bookstore /Өргөө 2 салбар/
Номин /Билэг их дэлгүүр салбар/
Majestic Bookstore /Их дэлгүүр/

 

 

 

 

 

 





Эх сурвалж mongolianeconomy.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x