196 мянган малчны дансанд ноолуурын урамшуулал шилжин оржээ

0

Малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноолуурын урамшууллыг олгож эхэлжээ. Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн Монгол Улсын 2019 оны мал тооллогын бүртгэлийн мэдээлэлд  үндэслэн  “Монгол ямааны үүлдэр, омог. Ерөнхий шаардлага” стандартаар тооцож, нэг кг ноолуур тутамд 20 000 төгрөгийн урамшууллыг  төрийн сангийн дансаар дамжуулан малчдын дансанд шууд шилжүүлж байна.

Энэхүү урамшуулалд статистикийн мэдээлэлд бүртгэгдсэн нийт 203 441 малчин, мал бүхий этгээд хамрагдахаас сумд, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, албаар дамжуулан баталгаажуулсан нийт 196 009 малчдын нэрийн дансанд 170,779.6 мянган төгрөгийн урамшууллыг шууд олгож байна.

Урамшуулалд хамрагдахаас орон нутгаас дансны мэдээллээ дутуу ирүүлсэн 7433 малчин өөрийн нэрийн дансны мэдээллийг орон нутгийн хөдөө аж ахуйн тасгаараа дамжуулан яаманд ирүүлсэн тохиолдолд тухай бүр малчны нэрийн дансанд урамшууллын гүйлгээг шилжүүлэх болно.

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x