​Ц.Ганзориг: УОК-оос ард иргэд, улс төрийн нам, эвслүүдэд дараах зүйлсийг сэрэмжлүүлж байна

0

УОК-оос маргааш хөл хориог сулруулахтай холбоотойгоор сэрэмжлүүлэг мэдээ хүргэлээ. 

УОК-ын гишүүн, Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг:  Нөхцөл байдлын улмаас дөрөвдүгээр сарын 10-аас тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл 26 хоногийн хугацаанд гамшгийн улаан түвшин буюу хөл хориог цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд мэргэжлийн байгууллагуудын судалгаа дүгнэлтээр 15000 хүн халдварт өртөхөөс сэргийлж, нас баралтыг хоёр дахин бууруулж чадсан хэдий ч нөхцөл байдал хүнд байна. Цар тахлын улмаас халдварын тархалтын эрчим буурахгүй амь насаа алдах, эндэх нөхцөл байдал хүнд байна. Ийм учраас УОК-оос ард иргэд төрийн болон төрийн бус байгууллага улс төрийн нам эвслүүдэд хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

-Цар тахлын өндөр үед шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх

-Айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүй байх

-Албан байгууллага болон нийтийн газар гудамж талбайд хүн олноор цуглуулахгүй байх

 -Олныг хамарсан уулзалт арга хэмжээг зохион байгуулахгүй байх

-Иргэн бүр цар тахлаас эрүүл мэндээ хамгаалах дэглэмийг хатуу мөрдөж вакцинд хамрагдах

-Вакцинд хамрагдсаны дараа халдвар авахгүй дархлаа тогтлоо гэж тайвширахгүй байх

-Хүн хоорондын зайг цаг ямагт барих

-Гараа байнга ариутгах, амны хаалтаа зүүх

-Төрийн байгууллагууд хуулийн этгээд иргэний үйл ажиллагаанд хязгаарлан зохицуулахаар тогтоосон нийтээр дагаж мөрдөх дүрэм зааврыг бүх шатанд хатуу мөрдөх

-Аймаг нийслэлийн засаг дарга нар орон нутаг хот хооронд зорчуулахгүй байх иргэдийг

-Засаг захиргааны нэгждээ халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж халдварын тархалтыг зогсоох бүх талын арга хэмжээг авахыг үүрэг болгож байна.

-Суурь өвчтэй болон өндөр настай хүмүүс халдвар тарахаас цаг ямагт сэргийлэх.

Иргэд та бүхэн УОК-оос гаргасан энэ сэрэмжлүүлгийг мөрдөж иргэний үүргээ хариуцлагатай биелүүлж өөрийн болон гэр бүл дотнын хүмүүс нийт Монголчуудынхаа амь нас эрүүл мэндийг хамгаалахын төлөө халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихыг онцгойлон анхааруулж байна.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x