Өнөөдөр могой өдөр DNN.mn

0


Аргын тооллын зургадугаар
сарын 28, Буд гариг. Билгийн
тооллын 10, салхины эх одтой,
улаагчин могой өдөр. Өдрийн
наран 4:55 цагт мандан, 20:55
цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа
жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй
тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи
татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг
цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал
үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр
барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод
таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар
очиход муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь,
нохой, гахай болой. Хол газар яваар одогсод
баруун хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
эрч, хүч ихсэнэ.





Эх сурвалж

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x