Өнгөрсөн шөнө 34 хүн угаартаж нэг айлын ханан пийшин дэлбэрэв

0

2019 оны 10 дугаар сарын 09-ний өглөөний 06 цагаас 10 дугаар сарын 10-ны 06 цаг хүртэлх хугацаанд угаартсан гэх 17 дуудлага ирсэн байна. Нийт 17 өрхийн 34 хүнээс 18 нь хүүхэд, 16 нь том хүн байна. Үүнээс 9 том хүн, 3 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Ноцтой хүнд хордлоготой хүн байхгүй гэдгийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээллээ.

Харин цагдаагийн 102 утсанд өнгөрсөн шөнө нийтдээ 27 иргэн угаартлаа гэсэн дуудлага өгчээ. БЗД-ийн 5 – р хороонд нэг, 22 р хороонд тав 28 р хороонд нэг СХД-ийн 5-р хороонд гурав 3 р хороонд гурав, 22-р хороонд нэг 1-р хороонд дөрөв 25-р хороонд нэг 28-р хороонд гурав 25-р хороонд хоёр ХУД-ын 7 хороонд нэг ЧД ийн 7-р хороонд нэг 16-р хороонд нэг хүн тус тус угаартсан хэмээн дуудлага өгч, эмнэлэгт хүргэгджээ.

Мөн Сонгинохайрхан 3-р хороонд нэг айлын ханан пийшин дэлбэрсэн байна

СХД-ИЙН 3 ДУГААР ХОРООНД АЙЛЫН ХАНАН ПИЙШИН ДЭЛБЭРЧЭЭ

Posted by zarig.mn on Wednesday, October 9, 2019
https://www.facebook.com/deedsiinamidral.mn/videos/3299407370101718/
0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x