ӨНГӨРСӨН ОНД ОРХОН АЙМАГТ ЗАРЛАГДСАН ТЕНДЕРҮҮДЭЭС 13 НЬ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ДҮГНЭГДЖЭЭ

0

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагваар ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт ажилласан. Тус газраас нээлттэй тендер сонгон шалгаруулах тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан тендерийн  талаарх өргөдөл гомдлыг тухайн тендерийн нээлт хийхээс өмнөх 10-аас доошгүй хоногт хүлээн авч 14 хоногт хянаж, шалган шийдвэрлэдэг байна.

Орхон аймагт зарлагдсан тендертэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт  2018 онд есөн гомдол ирж зургаа нь хууль зөрчсөн хэмээн гарсан бол 2019 онд 21 гомдол иржээ. Үүний 18 нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарлагдсан тендер байжээ. Тус тендерүүдийн 13 нь хууль зөрчсөн гэж дүгнэгдсэн байна.

Ийнхүү тус газраас зөрчил гаргасан байгууллагуудыг болон иргэдээс ирсэн гомдлын мөрөөр шалгалт хийж ажиллахаас гадна 2020 оны үйл ажиллагааныхаа чиглэл, шинэ хуулийн талаар сурталчилж, таниулах арга хэмжээг орон нутагт зохион ажиллах юм.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x