Өмнөговь аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

0


Өмнөговь аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Тодруулбал, өчигдөр буюу зургаадугаар сарын 11-нд Улаанбаатарын цагаар 19.37.11 цагт тус аймгийн Номгон сумын төвөөс Баруун урд зүгт 59 километрийн зайд газар хөдөлсөн байна. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) :42.42 104.67

Газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ

  • Өвдөглөн доош сууж, толгой мөрөө халхлан мөлхөөд даацын хана, ширээ гэх мэт зүйлсийн дор хөл гараа гаргалгүй бүтэн биеэрээ орж, тогтвортой зүйлээс чичирхийлэл зогстол сайн зуурч барина.
  • Байшин дотор байгаа бол гадаа гаралгүй, гарах гарцыг хаалгүйгээр чичирхийлэл зогстол хүлээнэ. Цонх, толь, гэрлэн бүрхүүл, үзүүртэй зүйлс, хүнд тавилгаас холдоно.
  • Унтаж байх үед газар хөдөлбөл толгой, хүзүүгээ дэрээр хурдан халхалж гэрлийн бүрхүүл унаж орж ирэх үеийн эрсдэлээс хамгаална.
  • Машинд явж байх үед газар хөдөлбөл аль болох өндөр барилга, мод, гүүр, нүхэн гарц, цахилгааны шонгоос холдож замаас гарч зогсон чичирхийлэл зогстол машин дотор хүлээнэ.
  • Өндөр барилга дотроос гарахдаа цахилгаан шатнаас татгалзаж явган шат ашиглана. Цахилгаан шат гацах аюултай.
  • Уул хадтай газарт хад чулуу нурах аюултайг анхаарна.

Газар хөдлөлтийг аюул багатай давах бэлтгэл

  • Хананд өлгөдөг зүйлсийг маш сайн бэхлэх /ханын зураг, ханын зурагт гэх мэт/. Дээрээс унаж дарж болзошгүй зүйлсийг аль болох доогуур байрлуулах.
  • Доош суух, биеэ халхлах, сайн барих гэсэн дээр дурдсан дүрмийг гэртээ давтах, хүүхдүүддээ зааж өгөх, хамт давтах.
  • Гэр бүлээрээ онцгой байдлын төлөвлөгөөтэй болж, хэрвээ холдож салсан үед хаана уулзахаа товлосон газартай болох /газар хөдлөлтийн үед маш олон хүмүүс төөрч алга болдог/





Эх сурвалж

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x