Үхрийн арьс товруутах өвчний дархлаажуулалт 90 хувьтай байна DNN.mn

0


Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2023 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн тушаалаар Дорнод аймгийн бүх сум, Сүхбаатар аймгийн эрсдэл бүхий хоёр сумын үхэр сүргийг хамруулан “Үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалт”-ын арга хэмжээг гуравдугаар сарын 15-наас эхлүүлсэн.

Дархлаажуулалтад шаардагдах 470.9 мянган тун вакциныг холбогдох аймгийн Мал эмнэлгийн газруудад хүргүүлж, Дорнод аймгийн 14 сум, Сүхбаатар аймгийн хоёр сумын нийт 470.900 толгой үхрийг хамруулахаар төлөвлөснөөс 4768 малчин өрхийн 422.483 толгой үхрийг хамрууллаа. Үхрийн арьс товруутах өвчний дархлаажуулалт 90 хувийн гүйцэтгэлтэй хийгдсэн байна.





Эх сурвалж

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x