Якоб Стаусхолм: Оюу толгой үйлдвэрлэлийн оргил үедээ жилд хагас сая орчим тонн зэс үйлдвэрлэнэ

0
Рио Тинто группын гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм: Өнгөрсөн сард та бүгдийн дуу хоолойг сонсох зорилготой Монгол Улсад ирсэн. Гаргасан алдаагаа ухамсарлан ойлгож, цааш хэрхэн хамтдаа урагшлах вэ гэдгийг би ойлгохыг хүссэн. Чухамхүү анд нөхөр, итгэлт хүнтэйгээ л хамгийн бэрх яриаг өрнүүлдэг шүү дээ. Хамтдаа хэлэлцэж ярилцсаны эцэст энд байгаа олон хүний хамтын хичээл зүтгэл, тусламж дэмжлэгийн үр дүнд бид санал зөрөлдөөнтэй явж ирсэн олон асуудалд шийдэл олсон. Улмаар “Оюу толгой” компанийн ТУЗ гүний уурхайн үйл ажиллагааг санал нэгтэйгээр эхлүүлэхийг зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлж чадлаа.
Өнөөдөр бид нэгэн чухал түүхэн үйл явдлын гэрч болж байна. Бид Оюу толгойг дэлхийн энтэй томоохон уурхайнуудын нэг болгож, тогтвортой үйлдвэрлэлд хүрэх тууштай, зогсолтгүй урагшлах замд нь мордуулж байна. Оюу толгой үйлдвэрлэлийн оргил үедээ жилд хагас сая орчим тонн зэс үйлдвэрлэнэ. Энэ зэс бол хойч үедээ ногоон, тогтвортой ирээдүйг бэлэглэхэд нэн шаардлагатай салхин сэнснээс эхлээд цахилгаан автомашин бүтээхэд зайлшгүй шаардлагатай зүйл билээ. Мөн өнөөдрийн үйл ажиллагаа стратегийн түншлэлээ харилцан итгэлцэлд тулгуурлан бэхжүүлэх, харилцааг шинээр эхэлж буйг бэлгэдэж байна.
0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x