Э.Бат-Үүлийг 38 хоног шүүхийн шийдвэргүйгээр саатуулсан

0

Ардчилсан намын дэд дарга Ч.Отгочулуу, АН-ын бүлгийн зөвлөх Д.Ганбаяр нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Д.Ганбаяр өгсөн мэдээлэлдээ, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноож, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Эрүүгийн хэргийн шүүх хянан шийдвэрлэх тухай хуулийн 46.13-т “Шүүхийн шийдвэр гарснаас хойш 15 хоногийн хугацаанд шүүхийн шийдвэрийг гардуулж өгнө” гэж заасан байдаг. Гэтэл Чингэлтэй дүүргийн шүүх Э.Бат-Үүлд шүүхийн шийдвэрийг гардуулж өгөлгүйгээр 409 дүгээр хорих ангид 53 хоног саатуулсан. Э.Бат-Үүл даргыг 38 хоног шүүхийн шийдвэргүйгээр саатуулсан. Шүүх хяналтын байгууллага ийм болжээ. Шүүхийн тогтолцоо ийм л байна.

Үүнтэй холбогдуулан бидний зүгээс Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр, С.Амардэлгэр, мөн өөрийгөө Ардчилсан намын дарга хэмээн хэлж энэ намыг өнөөдрийн байдалд хүргэсэн УИХ-ын гишүүн Ц.Туваан нарыг 2021 оны 12 дугаар сард АТГ-т шалгуулахаар өгсөн. АТГ хэргийг Нийслэлийн прокурорт шилжүүлсэн. Нийслэлийн прокурор энэ асуудлаар хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзсэн. Өнөөдөр Монголын шүүхийн байгууллага ийм байдалд байна гэлээ.

Эх сурвалж

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x