Эхоны зүүний хатгалт, биопси шинжилгээний 70 хувийг ЭМД-аас хөнгөлнө DNN.mn

0


Хэт авиан хяналтад хийх нарийн зүүний хатгалт, биопси шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

Тодруулбал, ЭМДЕГ-ын даргын 2022 оны “Жагсаалт батлах тухай” А/53-р тушаалаар хэт авиан хяналтад хийх нарийн зүүний хатгалт, биопси (бамбай, хөх, зөөлөн эд)-ийн шинжилгээг 80 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.

“Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт”-ыг ЭНД дарна уу.

Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудын мэдээллийг ЭНД дарж авна уу.

Эх сурвалж: ЭМДЕГ





Эх сурвалж

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x