Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг болно | Мэдээллийн дэлгэрэнгүй

1

           

            Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 07 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон Хууль зүйн байнгын хороо хамтран Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна.

Оролцох хүсэлтэй хүмүүс доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү.

 

БҮРТГҮҮЛЭХ: https://docs.google.com/document/d/1TBf4LrqlTOxOiefHWzHC5zp3jYgK7hf7wMKkCpy-51U/edit?usp=sharing

 

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ц.Сандаг-Очир, Б.Пүрэвдорж нараас 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 07 дугаар тогтоолоор байгуулсан.

            Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Д.Цогтбаатар нар ажиллаж байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй тус холбоосоор танилцана уу.

/ http://forum.parliament.mn/projects/11075 /

  

Хууль зүйн байнгын хорооны ажлын алба





УИХ

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

1 Сэтгэгдэл
Хамгийн сүүлийн үеийн
Хуучнаас Хамгийн олон санал өгсөн
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
trackback
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг болно – "Аймгийн мэд
2 жилийн өмнө

[…] Source link […]

1
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x