ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧДЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОВ

0

Photo


Эрчим хүчний яамны төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа 2022 оны 04 дүгээр сарын 19-ий өдөр боллоо. Төрийн захиргааны удирдлагын газрын зохион байгуулагч Б.Шүр-Эрдэнэ, Санхүү хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Ч.Төгөлдөрбалжир, Эрчим хүчнийбодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Г.Болортуяа, Д.Төгөлдөр, Д.Халиуннар төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, шударгаар ажиллахаа хамт олныхоо өмнө тангараглав.


Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох ёслолыг нээж, Төрийн захиргааны албан хаагчдаар томилогдсон  хүмүүсийг танилцуулан тангарагын бичгийг гардуулж, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллахыг хүслээ.


Тангарагаа цээжээр дээдлэн дуудаж дууссаны дараа тангараг өргөгч нь Монгол Улсын төрийн сүлдэд мэхийн ёсолж,зүүн өвдөг сөхрөн Монгол Улсын төрийн далбаанаас адис авсан юм. 


Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл





Эх сурвалж

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x