Эрчим хүчний салбарын удирдлагууд албан хэрэглээндээ суудлын автомашин ашиглана

0

Photo


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022.04.08-ны өдөр Засгийн газрыг шуурхай хуралдуулж, гарсан шийдвэрийг жагсагчдад танилцуулсан. Жагсагчид 15 зүйл бүхий шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн юм.


Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, авилгын асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй байх, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, хэмнэлтийн горимд шилжиж, төрийн хаагчид том оврын албаны автомашиныг нийслэл Улаанбаатар хотод ашиглахгүй байх зэрэг нийт 11 асуудлыг хэлэлцсэн.


Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын өргөтгөсөн шуурхай хурал /2022.04.09/-ыг зарлан Засгийн газраас гарсан шийдвэрүүдийг танилцуулсан. Өнөөдрөөс буюу 2022.04.11-ний өдрөөс эхлэн салбарын гүйцэтгэх захирал, дарга, удирдлагууд хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллахаас бусад үед жижиг оврын суудлын автомашин хэрэглэхээр болов.


Хурлаар мөн хямралт байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээ авч, хэмнэлтийн горимд шилжин ажиллах үүрэг, чиглэл өгөв.


Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл





Эх сурвалж

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x