Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрчим хүчний салбарын 100 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээв.
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
-
“Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн хангамжийн инженер асан Дэнсмаагийн Баянцогт, -
“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн орлогч дарга асан Лодойн Жүгдэр, -
Эрчим хүчний салбарын ахмад ажилтан Дунжуурын Хүрэлжээ, -
“Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо” ТББ-ын зөвлөх инженер Балгансүрэнгийн Очиржав, -
“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн ахмад ажилтан Балдангийн Очбадрах, -
“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн ахмад ажилтан Нямжанцангийн Мягмарсүрэн, -
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ахмад ажилтан Мөнхөөгийн Оюунбат, -
“Клин энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Цэгмидийн Сүхбаатар, -
Эрчим хүчний сайдын зөвлөх Цэгмидийн Цэнгэл, -
“Жи Өү Эйч” ХХК-ийн ахлах зөвлөх Гэндэнсүрэнгийн Ёндонгомбо, -
“Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Санхүү, борлуулалт эрхэлсэн дэд захирал асан Гэпэлийн Ганболд, -
Барилга, хот байгуулалтын яамны салбарын хяналтын газрын дарга Доржнямын Жаргал, -
“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Үржиндоржийн Төмөрхуяг, -
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Шаравын Мөнхжаргал, -
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Билэгтийн Дашдаваа,
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
-
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн ахмад багш Загирын Цэрэндорж,
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
-
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ахмад ажилтан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Гарамхандын Базаргүр, -
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Алмаликын Тлейхан,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
-
“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн реле хамгаалалтын инженер Цэдэндоржийн Баттулга, -
“Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн ахмад ажилтан Санжхүүгийн Бямбаа, -
“Баянхонгор эрчим хүч цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн ахмад ажилтан Сангидоржийн Лхагва, -
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн ахмад багш Чуулангийн Нацагдорж,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
-
“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Турбин цехийн цахилгаан ба хийн гагнуурчин Чулуунбаатарын Баярхүү, -
“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн Зуухан цехийн зуух болон тоос бэлтгэх тоноглолын засварчин Энх-Амгалангийн Ганбат, -
“Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Шуурхай үйлчилгээний засварын техникч Гүнжзамын Даваадорж, -
Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч Гомбосүрэнгийн Тулга,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
-
“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн инженерийн албаны тооцооны техникч Дамбын Бүтэмжид, -
“Хөвсгөлийн дулааны станц” ТӨХК-ийн ерөнхий нягтлан бодогч Ванжилын Мөнгөнцэцэг, -
“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн мазут тоноглолын машинч Буянбадрахын Мөнхтөр, -
“Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн зуухны машинист Цэрэндэжидийн Мөнх-Эрдэнэ нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн хүмүүст болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөв.