Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай Дэйв Престоныг хүлээн авч уулзав

0

Photo


Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Дэйв Престонийг өнөөдөр /2022.04.05/ хүлээн авч уулзлаа.


Австрали Улс болон Монгол Улс нь сэргээгдэх эрчим хүч, хүрэн нүүрсний баялаг нөөц бүхий орон бөгөөд цаашид ногоон устөрөгч, нүүрсний давхаргын метан хийн үйлдвэрлэлийг хөгжүүлэн эрчим хүч болон эдийн засгийн бусад салбарт хамтрах боломжтой тул энэ чиглэлээр тус улстай туршлага солилцон хамтран ажиллах талаар санал солилцлоо.


Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагчДэйв ПрестонМонгол Улстай цахилгаан дамжуулах агаарын шугамын технологид Австралийн туршлага болон шилдэг үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хэрэглэх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.


Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл





Эх сурвалж

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x