Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай Австралийн Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Дэвид Прэстонийг хүлээн авч уулзав

0

Photo


Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай Австрали Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Дэвид Прэстонийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр эрчим хүчний яамны хүндэтгэлийн танхимд хүлээн авч уулзлаа.


Уг уулзалтаар хоёр орны эрчим хүчний салбарын өнөөгийн байдал болон цаашдын хамтын ажиллагааны хөгжлийн талаар дэлгэрэнгүй ярилцсан. 


Тухайлбал олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн Австрали Улсад үйлдвэрлэсэн эрчим хүчний дэвшилтэт техник технологийг Монгол Улсад нэвтрүүлэх, Монгол Улсын нүүрсний давхаргын метан хий болон ногоон устөрөгчийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар суурь судалгааны ажлуудыг хийх, Австрали Улсад эрчим хүчний салбарын боловсон хүчнийг богино болон урт хугацааны сургалтад хамруулах боломжуудын талаар тус тус санал солилцлоо.


Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл





Эх сурвалж

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x