Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахтай холбоотой анхны хуралдааны нууц тэмдэглэлийг ил болголоо

0

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ЗГ-ын ээлжит хурлаар Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахтай холбоотой анхны хуралдааны нууц тэмдэглэлийг хэлэлцүүлж ил болголоо. Тухайн протокол нь Төрийн нууцын хуулиар нууц дардас дарсан байсныг нууцаас гаргасан юм. Төрийн нууц материалыг хэн бугай нь ч ярьж, ил гаргаж болдоггүй. Эс бөгөөс 8 жилийн ялтай. Тиймээс хууль,хяналтынхан ярьж хэлэлцэж болох материал ил болж байна. Энэ протокол нь 2016 оны 6-р сарын 9 ний өдөр буюу сонгуулийн өмнөх хурал юм. Тухайн үеийн Ч.Сайханбилэгийн ЗГ хойд хөршөөс Эрдэнэт үйлдвэрийнхээ 49 хувийг худалдаж авах давуу эрхээсээ татгалзаж тухайн үед дөнгөж байгуулагдсан үйд ажиллагаагүй Монголын зэс корпорацид худалдаж нууц хуралдаан байсан. Өмнөх ЗГ 2016 оны 6-р сарын 16 өдрийн буюу хоёр дахь нууц хуралдааны протоколыг ил болгосон байсан юм. ЗГ-ын энэ удаа и л болгосон нууц протокол нь Худалдаа Хөгжлийн банк Монголын зэс корпораци хоёр удирдлага санхүүгийн хувьд нэг гэдэг нь нотлогдож байгаа юм. Ингэснээр Эрдэнэт үйлдвэртэй холбоотой 49 хувийг 400 сая 272 мянган доллараар худалдаж авсан нь Төрийн мөнгөөр ХХБ авсан гэж харж болох хэргийн шинэ нөхцөл байдал үүсч байна.


2016.06.09. Эрдэнэтийн 49 хувийг МКК-д олгох Засгийн газрын 32-р тэмдэглэлээс…
Л.Пүрэвсүрэн: Манайхаас нэг хүн оруулчих уу. Манай гэрээ эрх зүйгээс нэг хүн?
Ч.Сайханбилэг: За тэгээд аятайхан, хэл ам нь үдээтэй, гайгүйхэн нэг хүнээ оруул. Тэрнээс хүрч ирээд балай балай гээд байдаг юм бол хэрэггүй. Тэгээд ингээд ажиллахаар ингээд явчих.
0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x