ЭМ-ийн сайд С.Энхболд: PCR шинжилгээ хийхдээ нэг ч иргэнээс төлбөр аваагүй

0
Өнөөдрийн УИХ-ын чуулган дээр иргэдээс үнэ төлбөртэйгээр шинжилгээ авч буй талаар иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа тухай ЭМ-ийн сайд С.Энхболдоос асуухад “PCR шинжилгээ хийхдээ ЗГ, төрөөс нэг ч төлбөрийг иргэдээс аваагүй. Байнга үнэ төлбөргүй хийж байгаа. Өдөрт дунджаар 10 мянган хүнд PCR шинжилгээг хийж байна. Нэн шаардлагатай, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүстээ хийгээд явж байна. Хамгийн гол нь ард иргэдийн дунд айдастай, өөрийгөө үзүүлье гэсэн зүйлүүд байгаа нь яалт ч үгүй шинжилгээний цэгүүдэд ачаалал үүсгэж байна. Хувийн 10 лабораторид энэ шинжилгээг төлбөртэй хийж байгаа. Түүнээс биш төрөөс хийгдэж байгаа шинжилгээ үнэ төлбөргүй.” гэж хариуллаа.
0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x