ЭМЯ: Францаас ХБНГУ-аар дамжиж ирсэн нэг, БНСУ-аас ирсэн хоёр иргэнээс коронавирус илэрсэн нь тогтоогдлоо

0

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар:

“Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс гурван хүний лабораторийн шинжилгээний хариу 20:00 цагийн үед гарч, COVID-19 илэрлээ.

Эдгээр гурван иргэнд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Бид халдвар шинээр зөөвөрлөгдөж ирнэ гэж тооцоолж байсны дагуу иргэдийг нэг бүрчлэн тусгаарлан зохион байгуулж бэлтгэлтэй байсан.

Францаас Берлинээр дамжин ирсэн хүний биеийн байдал хүнд байна. Иргэд айж сандарч дархлаагаа унагах хэрэггүй. Аль болох гадагш гарахгүй байж зөвлөмжүүдийг дагаж амны хаалтаа зүүж сэргийлэх нь чухал” гэж мэдээллээ.

https://www.facebook.com/deedsiinamidral.mn/videos/678284792916617/

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x