Эмнэлгийн 6 давхраас унасан жирэмсэн эмэгтэйн амь насыг цагдаагийн ахлах ахлагч Н.Нямбаатар аварч чадлаа
2019 оны 03.26 ны 22.50 минутанд БГД-ийн 11 дүгээр хороо эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн төрөхийн өмнөх ажиглалтын 6 давхарт байрлах өрөөний цонхоор 17 настай жирэмсэн эмэгтэйг унаж байсныг харсан Чингэлтэй Дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаагийн ахлах ахлагч Н.Нямбаатар авхаалж самбаа гарган машиндаа байсан дээлээр уг эмэгтэйг доороос нь тосч аван гэмтлийн эмнэлэгт түргэн шуурхай хүргэж эхийн амь насыг аварчээ.