ЭЛЧИН САЙД Э.БУЛГАН АРАБЫН БҮГД НАЙРАМДАХ ЕГИПЕТ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

0


Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Булган 2022 оны 3 сарын 31-ний өдөр АБНЕУ-ын Ерөнхийлөгч Абдел Фаттах Ас-Сисид Итгэмжлэх жуух бичгээ барив.

Итгэмжлэх жуух бичгээ барих үеэр Элчин сайд Э.Булган Монгол, Египетийн уламжлалт найрсаг харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Ерөнхийлөгч Абдул Фаттах Ас-Сисид мэндчилгээ дэвшүүлж, тааламжтай цагтаа айлчлахыг урьсныг уламжлав.

Ерөнхийлөгч Абдел Фаттах Ас-Сиси хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Египетийн төр, засгийн байгууллагуудын зүгээс Элчин сайдад бүх талын дэмжлэг үзүүлэхийг тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхт хариу мэндчилгээ дэвшүүлэн, урилгыг талархан хүлээн авч байгаагаа мэдэгдэв.

Монгол, Египетийн хооронд 1963 оны 4 дүгээр сарын 2-нд дипломат харилцаа тогтоосон.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x