ЭЛЧИН САЙД Ш.БАТЦЭЦЭГ КОЛУМБИЙН СЕНАТЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГАТАЙ УУЛЗАВ

1


Элчин сайд Ш.Батцэцэг 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Бүгд Найрамдах Колумби Улсын Конгрессын дээд танхимын Тэргүүн дэд дарга, хатагтай Маритза Мартинезтай уулзаж, хоёр улсын харилцааны асуудлаар санал солилцов. Энэ хүрээнд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын хооронд хэлхээ холбоо тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, улмаар парламент хоорондын харилцаагаар дамжуулан хоёр талын хамтын ажиллагааг боловсрол, эмэгтэйчүүд, байгаль орчин, хөдөө аж ахуй зэрэг салбарт идэвхжүүлэн хөгжүүлэх боломжийг хөндөн ярилцав.

Элчин сайд Ш.Батцэцэг Монгол Улсын Их хуралд Монгол, Латин Америкийн бүлэг үйл ажиллагаа явуулж байгааг тэмдэглэж, Сенатор М.Мартинез Колумбийн Конгресст Монгол, Колумбийн найрамдлын бүлэг байгуулах асуудлыг нухацтай судлан үзэж, ажил хэрэг болгохын төлөө ажиллахаа илэрхийлэв.

 

 

 





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

1 Сэтгэгдэл
Хамгийн сүүлийн үеийн
Хуучнаас Хамгийн олон санал өгсөн
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
trackback
ЭЛЧИН САЙД Ш.БАТЦЭЦЭГ КОЛУМБИЙН СЕНАТЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГАТАЙ УУЛЗАВ – "Аймгийн мэдээ" цахим сонины сүлжээ
2 жилийн өмнө

[…] Source link […]

1
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x