ЭЛЧИН САЙД Ш.БАТЦЭЦЭГ КОЛУМБИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙДАД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙНХЭЭ ХУВИЙГ ГАРДУУЛАВ

1


Монгол Улсаас Бүгд Найрамдах Колумби Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр тус улсын Гадаад харилцааны дэд сайд Франсиско Эчэвэррид Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав. Энэ үеэр Элчин сайд Ш.Батцэцэг хоёр талын хамтын ажиллагааг хоёр орны ард түмний тусын тулд харилцан ашигтай салбаруудад идэвхтэй хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.

Дэд сайд Ф.Эчэвэрри Колумби, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, Элчин сайдад ажлын өндөр амжилт хүсэв. Мөн талууд энэ ондоо багтаан хоёр орны Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахын төлөө байгаагаа нотлов.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

1 Сэтгэгдэл
Хамгийн сүүлийн үеийн
Хуучнаас Хамгийн олон санал өгсөн
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
trackback
ЭЛЧИН САЙД Ш.БАТЦЭЦЭГ КОЛУМБИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙДАД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙНХЭЭ ХУВИЙГ ГАРДУУЛАВ – "Аймгийн мэдээ" цахим со
1 жил өмнө

[…] Source link […]

1
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x