ЭЛЧИН САЙД Ш.БАТЦЭЦЭГ БРАЗИЛИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

0


Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус улсын Дэд ерөнхийлөгч Антониу Aмилтон Мартинш Мурао-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. ХБНБУ-ын Ерөнхийлөгч Жаир Болсонару тус улсын Ресиф мужид байгалийн гамшиг тохиолдсонтой холбогдуулан газар дээр нь ажиллах болсны улмаас ийнхүү тус улсын Дэд ерөнхийлөгч 9 орны Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авсан юм.

Ёслолын үеэр Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Дэд ерөнхийлөгч Aмилтон Мурао-д уламжлахын зэрэгцээ Монгол, Бразилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв. Дэд ерөнхийлөгч Aмилтон Мурао Элчин сайд Ш.Батцэцэгт ажлын амжилт хүслээ.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x