ЭЛЧИН САЙД Ш.БАТЦЭЦЭГ БРАЗИЛИЙН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУД, ОРОСЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА МАРСИА АБРЭҮТЭЙ УУЛЗАВ

0


Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад хавсран суугаа Элчин сайд Ш.Батцэцэг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тус улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнууд, Оросын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Марсиа Абрэүтэй албан уулзалт хийв.

Уулзалтаар талууд Монгол, Бразилийн хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглээд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцов. Тухайлбал 2022 онд хоёр орны ГХЯ-д хоорондын улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах, Засгийн газар хоорондын Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах, улмаар Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх талаар ярилцав.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x