ЭЛЧИН САЙД Ц.НАРАНТУНГАЛАГ НҮБ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ДР. ЧУ ДОНГИУД ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА БАРИВ

0


Элчин сайд Ц.Нарантунгалаг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Ерөнхий захирал Др.Чу Донгиуд энэ 3 дугаар сарын 24-ний өдөр Итгэмжлэх захидлаа барьж, Монгол Улсаас НҮБ-ын ХХААБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн үүрэгт ажилдаа албан ёсоор оров.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Нарантунгалаг НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал Др. Чу Донгиутай уулзах үеэрээ НҮБ-ын ХХААБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт чухал дэмжлэг болж буйг онцлоод, цаашид мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал эмнэлгийн байгууллагуудыг чадавхжуулах, хөдөө аж ахуйн биржийг цахимжуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал Др.Чу Донгиу Монгол Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагаанд бүх талын дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлж ажиллахаа нотлов. Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар  хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцжээ.

Монгол Улс санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Бүгд хуралдаанаар баталсан “Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” тогтоол нь байгал экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах, бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойг талууд онцлон тэмдэглэсэн байна.

 





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x