Чингисийн хоёр эр загалын тууж оршвой. – Үндэсний номын сан

1


МУҮНС-ийн Монгол номын сан хөмрөгт “Чингисийн хоёр эр загалын тууж оршвой” хэмээх 894.21 Ч-63 гэсэн данстай монгол бичгээр хэвлэгдсэн нэгэн ном хадгалагдаж байна.

Чингисийн эр хоёр загалын тууж бол Монголын эртний уран зохиолын нэг бөгөөд бидний бичиг соёлын нандин өв юм. Утга санаа нь ах дүү хоёр загал морины дүрээр Чингис хаандаа бүх хүч чадлаа дайчлан, чин сэтгэлээр, амь биеэ хайрлалгүй зүтгэж явсан албат цэргүүдийнх нь бодол санаа, сэтгэл зүйг шүлэглэн илэрхийлжээ.

Энэхүү зохиолын тухай Академич Б.Я. Владимирцов “Хоёр загалын туужийн ерөнхий төрх бол эртний уламжлалт адгуусны туулийн хэв шинжийг хадгалсан байхын гадна зарим баатар нь бусад үлгэр туульд гардаг морь малын зүстэй адил байгаа нь анхаарал татаж байна” хэмээсэн бол Ц.Дамдинсүрэн гуай “Энэ зохиол бол хүн мал хоёрын харьцааг үзүүлсэн зохиол” гэж хэлжээ.

Уг номын ард Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгээс Олноо өргөгдсөний арван хоёр (1922) онд хэвлүүлэн гаргав, Нийслэл хүрээн дэх Орос Монголын хэвлэлийн газраа дармаллавай хэмээжээ.



Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest

1 Сэтгэгдэл
Хамгийн сүүлийн үеийн
Хуучнаас Хамгийн олон санал өгсөн
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
trackback
Чингисийн хоёр эр загалын тууж оршвой. – Үндэсний номын сан – "Аймгийн мэдээ" цахим сонины сүлжээ
4 сарын өмнө

[…] Source link […]

1
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x