Ц.ЭЛБЭГДОРЖ: ҮНДЭСНИЙ АЮУЛТАЙ ЗӨВЛӨЛ БОЛЧИХЛОО

0

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. Тэрбээр:

-Өнөөдрийн ХЗДХ-ийн сайдын үед гаднаас хүн хулгайлж, хуруу гарыг нь хугалж байсан. Хуульзүйн салбарын түүхэнд огцорч байсан хүн бол өнөөгийн Хуульзүйн сайд байгаа юм. 

Өнөөдрийн ҮАБЗ Үндэсний аюултай байдлын зөвлөл болчихлоо. Ерөнхийлөгч болсон хүн өмнө нь бодож явсан юмаа хийдэг. Монгол Улс шүүхгүй байснаас Хуульзүйн сайдгүй, шүүхгүй байснаас Ерөнхийлөгчгүй байсан нь дээр. 

Ардчиллын удирдагчийн амь насыг хөнөөсөн хэргийг хуулийн байгууллага олон жил мөрдөж, алуурчдыг нь оллоо гэж шүүхээр шийдвэр гарсан. Ахиц дэвшил хууль, шүүхийн байгууллагад байсан юм шүү гэдгийг хэлэх нь зөв байх хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариулж байна. 

-Та прокурорын байгууллагыг дарамталж баярын хурал дээр нь шүүмжилж байсан. Энэ талаар?

-Би ээжийгээ өөд болохоос нэг өдрийн өмнө Н.Энхбаярт өршөөл үзүүлсэн байдаг юм. Н.Энхбаярт өршөөл үзүүлснээс хоёр жилийн дараа прокурорын байгууллагын ой дээр өнөөдрийн үйл явцыг л эртнээс харж хэлж байлаа.  Хууль, шүүхийн байгууллага дуудвал гутлаа тослоод, зангиагаа дуудаад очих хэрэгтэй. Н.Энхбаярыг 12 удаа дуудаж байлаа. Тэгээд аргагүйн эрхэнд хууль, шүүхийн байгууллага тийм баривчилгаа хийсэн байдаг юм. Сая дахиад дуудлаа гэж байна. Тэр үед нь очоод хариулт өгчих хэрэгтэй бид хууль, шүүхийн байгууллагаа хүндлэхгүй бол өөр хэн хүндлэх вэ.

-С.Зоригийн амь насыг хөнөсөн хэрэгтэй холбоотой асуудлыг яаж харж байна вэ?

-Аливаа хүнийг хөнөөсөн хэрэгт эхлээд алуурчныг нь дараа нь хатгасан хүнийг олох ёстой. Миний харж байгаагаар энэ хэрэг гурван үе шаттай юм байна гэж харж байна. 21 жил илрээгүй байгаа вэ гэдгийг харах ёстой. Одоо дөрөв дэх шат гэж гарч ирж байна. Яагаад Ц.Нямдорж үүнийг хийж байна вэ? Тиймээс энэ хэрэг одоо дөрвөн шаттай явах нь. Шүүхээр шийдэгдсэн алуурчид нь амьд байгаа. Тиймээс учир нь олдоно гэж боддог. 

-Та ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан. АТГ, прокурор, шүүхийн удирдлагуудыг  ҮАБЗ-өөр чөлөөлөх эсэхийг шийдэх нь хэр вэ?

-Өнөөдөр энэ асуудал батлагдах эсэх нь сонин биш болчихлоо. С.Зоригийн хэрэг гээд яригдаад байгаа зүйл сэдэв. Хуульзүйн сайдын яриад байгаа зүйл бол улс төрийн амьдралаа сунгах гэж байгаа арга. ҮАБЗ үндэсний аюултай байдлын зөвлөл боллоо. Хууль, шүүхээс зугатаж байсан хүн одоо ҮАБЗ-ийн дарга болоод юу хийх вэ. Хамсаатнуудаа зугатаалгах арга хайна.  

-Шударга бусын хонгилыг та үүсгэсэн биш үү?

-Энэ бол таван жил үргэлжилж байгаа кино. Монголын төрийг авна, айдас хүйдэстэй болгоно гэж гаргасан зүйлээ үзүүлж байгаа. Намайг хэн хараадгийг, хэнээр хараалгадгийг би мэднэ. Ц.Элбэгдоржийг өөрөө илүү хүн болгох гэдэг хэцүү. Ц.Элбэгдорж өөрөөс нь илүү хулгайч, өөрөөс нь илүү шударга хүн байх ёстой гэдэг. 

-Өнөөдөр шүүх, прокурорыг хэн шүүх вэ? Хууль, шүүхийн байгууллага улстөрчидтэйгээ нэгдээд байна.

-Бид өөр өөр ном уншаад байна. Дэвшлээ хадгалаад явчих байсан. Би 11 хууль санаачилсан, долоон хууль нь батлагдсан. Шүүгч, хуульчийг улстөрч шүүхгүй. С.Зоригийн амь насаа алдсан хэрэг дээр ч шинэ зүйл үүслээ. Алдаа гарсан бол хууль, шүүхийн байгууллага нь өөрөө шалгаад явах ёстой. 

Н.Энх 

Шууд.мн

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x