Ц.Элбэгдоржийн дүү Х.Болдбаатар: ТЭР ЗУРАГНУУД ИХ ТЭНГЭРЭЭС АЛДАГДСАН ҮГҮЙГ БИ МЭДЭХГҮЙ, МАГАДЛАЛ БОЛ БИЙ

0

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн дүү, “Болд” группийн ерөнхийлөгч Х.Болдбаатар:

“Намайг Х.Болдбаатар гэдэг. Монголын Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн. Монголын уран бүтээлчдийн бүтээлийг цуглуулах, гадаадад сурталчлах, таниулах ажил хийдэг. Хуучнаар “Ардын эрх” сонины байранд байрлах архивт үзлэг хийх гэсэн юм аа гэж Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс над руу хүн ярьсан. Надад хэлэхдээ “Их тэнгэр” цогцолбороос алдагдсан 20 гаруй уран зураг байгаа гэсэн. Ингэхдээ зураач нарын нэрс болон хэмжээг хэлсэн. Ямар нэг фото зураг харуулаагүй. Ингээд манай архивт үзлэг хийж, арван зургийг алга болсон зурагтай ойролцоо байна гээд шинжилгээ хийхээр авч явсан. Энэ зургууд Их тэнгэрээс алдагдсан үгүйг би мэдэхгүй. Үзлэг хийсэн хүмүүс бол зураг мэдэхгүй, дан мэргэжлийн бус хүмүүс буюу цагдаагийнхан байсан. Би тухайн үед тайлбаруудыг өгсөн. Залуу зураг болон хуучны зургуудын ялгааг хэлж өгсөн. Алдагдсан зурагнуудтай адил байх магадлал байгаа. Яагаад гэвэл зураач нар нэг зургаа гурав дөрвөн янзаар зурах нь элбэг байдаг”

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x