Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР НАРЫН ЯЛ ХҮЧИНГҮЙ БОЛЖ ПРОКУРОРТ БУЦААГДАЖ Д.ДОРЖЗОДОВЫГ ДАХИН ШАЛГАХ БОЛЖЭЭ

0

Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ монгол хаад” группийн Ерөнхийлөгч А.Ганбаатар нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болж Ц.Сандуй, А.Ганбаатар нарт анхан шатны шүүхээс оноосон дөрвөн жилийн ялыг хүчингүйд тооцож, хэргийг прокурорт буцаажээ

 

Эрүүгийн хуулийн 14.9 буюу Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах гэсэн зүйл ангиар дөрвөн жил хорих ял оноож ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байсан юм. Хэрэг нь хэрэгсэхгүй болж буцаагдсан Д.Доржзодовын хэрэг ч ийнхүү дахин шалгагдахаар болжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “Гэмт хэргийн сэдэлт, зорилгыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй”, анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Г.Доржзодовын үйлдэл, оролцоонд гэмт хэргийн шинж байгаа эсэх, мөн хамтран ажилласан эсэхийг тус тус шалгах, прокуророос Г.Доржзодовт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзжээ

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x