Ц.Нямдоржийн хүү Анхбаярыг Австри улсад суух элчин сайдад нэр дэвшүүлэхийг У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга нар дэмжинэ

0

Монгол Улсаас Итали улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад Гадаад Харилцааны Яамны гадаад сурталчилгаа, Соёлын Харилцааны Газрын дарга Х.Мандахцэцэгийг,  Монгол Улсаас Тайланд улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад Гадаад Харилцааны Яамны Гэрээ, эрх зүйн газрын захирал хуульч А.Төмөрийг, Монгол Улсаас Египет улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад Гадаад Харилцааны Яамны Европын Газрын захирал М.Цэнгэгийг, Монгол Улсаас Энэтхэг улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад Гадаад Харилцааны Яамны Ази Номхон Далайн Орнуудын Газрын захирал Э.Сарантогосыг, Монгол Улсаас Унгарь улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад Гадаад Харилцааны Яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын захирал Б.Баярсайханыг, Монгол Улсаас ОХУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад Уул уурхай Хүнд үйлдвэрийн Сайдын орон тооны бус зөвлөх Г.Өлзийбүрэн, Монгол Улсаас Австри улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад Гадаад Харилцааны Яамны Төрийн Захиргаа, Удирдлагын Газрын Захирал Н.Анхбаяр, Монгол Улсаас Турк улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад Монгол улсаас Туркийн Истанбул хотод суугаа Ерөнхий консул Э.Мөнх-Очир нарыг нэр дэвшүүлэхээр Гадаад Харилцааны Яам шийджээ. 

Монгол улсаас Туркийн Истанбул хотод суугаа Ерөнхий консул Э.Мөнх-Очирыг Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх дэмжих эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бол Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдоржийн хүү Анхбаярыг Монгол Улсаас Австри улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад нэр дэвшүүлэхийг Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар аль аль нь дэмжиж буй тухай яриа байна.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x