ЦӨС УГААХ ХЭД ХЭДЭН ЭНГИЙН АРГА БИЙ

1

Цөс угаах 2 гол арга байдаг.

• Сүүлийн үед хэрэглэж буй рашаанаар угаах арга

Цөсийг угаахдаа урд өдөр нь хөнгөн шингэн хооллож маргааш өглөө нь босоод бие засч, амаа сайтар угаах хэрэгтэй. Дараа нь өлөн элгэн дээрээ буюу 7-8 цагийн хооронд угаана. 200 гр “Кука курортная” эсвэл “Оргил” рашааны аль нэгэнд магни сульфат хийж хутгаж найруулаад гашуун амтыг амтлахгүйгээр том балгаж ууна. Араас нь 500-600 гр рашаан ууж баруун хажуугаараа буюу цөсний хүүдий оршдог талаар баруун хөлийг нугалж баруун хавирганы нуман дагуу бүлээн жин тавьж 30-40 минут нумарч хэвтэнэ.

Цөс угаасны дараа 3-7 хоног өөх тостой хайрсан, хуурсан, хоносон хоол идэхгүй эмчийн зааврын дагуу 5-7 хоногт давтан угааж болно. Улирал бүр жилд хоёроос доошгүй удаа цөсөө угааж байх нь таны эрүүл аж төрөхөд тустай.

Энэ арга нь ямар ч гаж нөлөөгүй бөгөөд эмчилгээний үр дүн сайн. Харин шар сүүний нөлөөгөөр зарим хүний цөс маш сайн хөөгддөг боловч зарим хүн мэдэрдэггүй. Ийм үед шар сүүтэй хамт магнезм хэрэглэж болно. Гэрийн нөхцөлд шар сүүгээр цөс угаахын тулд дараах бэлтгэлийг урьдчилан хангасан байх шаардлагатай.
Үүнд: Шар сүү нэг литр хуурай магнезм 25 гр буцалсан ус 100 мл аяга, шар сүү уухын өмнө 100 мл буцалсан усанд 25 гр магнезм хийж уусгана. Эхлээд бүлээндүү шар сүүнээс 3 аяга ууна. 15-20 минут гэр дотуураа алхана. 20 минутын дараа баруун гараа дэрлэн, баруун хөлөө нугалж баруун хажуугаараа хэвтэнэ. Бүлээн жинг аюулхай хүйсний хооронд нааж, баруун сүвээн дор дэрээ тавина. Ийм байрлалд 30 мин хэвтэхэд л аяндаа гэдэс хоржигнон гүйлгэж эхэлнэ. Гэрийн нөхцөлд шар сүүгээр цөс угаах эмчилгээг долоо хоногт 3 удаа нийт 3-5 удаа хийнэ. Цөс хөөх энэхүү эмчилгээний нөлөөгөөр цөсний урсгал сайжирч, элэг хоргүйжихээс гадна гэдэс цэвэрлэгддэг ач холбогдолтой. Цөс угаах эмчилгээг элэг цөсний архаг үрэвсэлтэй, цөсний зогсонгошилтой хүмүүс хийхээс гадна хүмүүс дотор гэдсээ цэвэрлэх зорилгоор хийж болно.

Хориглох заалт:

• Цус алдах эрсдэл бүхий элэгний циррозтой,

• Артерийн даралт их,

• Цусны эргэлтйн алдагдалд орсон хавантай хүмүүс,

• Ходоод гэдэс, элэгний хорт хавдартай хүмүүс цөс угаах эмчилгээг гэрийн нөхцөлд хийж болохгүйг анхаарууъя.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest

1 Сэтгэгдэл
Хамгийн сүүлийн үеийн
Хуучнаас Хамгийн олон санал өгсөн
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
trackback
ЦӨС УГААХ ХЭД ХЭДЭН ЭНГИЙН АРГА БИЙ – “ДЭЭДСИЙН АМЬДРАЛ” цахим чөлөөт хэвлэл – "Аймгийн мэдээ" цахим сонины сүлжээ
16 өдрийн өмнө

[…] Source link […]

1
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x