Цэргийн албаа хааж буй дайчдыг ар гэртэй нь цахимаар уулзууллаа

0

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 123, 340 дүгээр анги, Хилийн 0130, 0165 дугаар ангиудтай хамтран хугацаат цэргийн албаа хааж буй дайчдыг ар гэртэй нь цахимаар уулзуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. “Ковид-19” цар тахлын халдварын нөхцөл байдлаас хамааран үр хүүхдүүдээ эргэж чадахгүй байгаа эцэг эхчүүдийг цахимаар уулзуулсан нь цагаа олсон арга хэмжээ боллоо.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 123, 340 дүгээр анги, Хилийн 0130, 0165 дугаар ангиудтай хамтран хугацаат цэргийн албаа хааж буй дайчдыг ар гэртэй нь цахимаар уулзуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.
“Ковид-19” цар тахлын халдварын нөхцөл байдлаас хамааран үр хүүхдүүдээ эргэж чадахгүй байгаа эцэг эхчүүдийг цахимаар уулзуулсан нь цагаа олсон арга хэмжээ болов. Энэ үеэр ар гэрийнхний зүгээс туйлын баяртай байна хэмээн баярласан сэтгэлээ илэрхийлж байлаа. Мөн “Албаа нэр төртэй хааж байгаа хүүхдүүдээрээ бид бахархаж байна. Олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн эвтэй байж, дарга нарынхаа үгэнд сайн орж, сурч мэдэхийн төлөө шамдан, албаа нэр төртэй хаагаарай” гэж захилаа.
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБ
0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x