ЦХХХЯ Кибер аюулгүй байдлын чиглэлээр Жайкатай хамтран ажиллана

1


Уулзалтын эхэнд талууд Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж олон арга хэмжээ амжилттай зохион байгуулагдсаныг дурдлаа. Тухайлбал “Япон дахь хиймэл оюун ухааны судалгааны өнөөгийн байдал, хөгжил” сэдэвт лекц, хэлэлцүүлгийг талууд хамтран амжилттай зохион байгуулсныг онцоллоо.

ЖАЙКА нь Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Удирдлагын академитай хамтран “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх” техникийн хамтын ажиллагааг 2022 оны 12 сараас 2025 оны 12 дугаар сарын хооронд хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд энэ оны 1 дүгээр сараас Япон талын мэргэжилтнүүд ирж КАБ-ын хамтын ажиллагаа, Төрийн албан хаагчийн КАБ-ын мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр суурь үнэлгээ хийж, сургалтын хөтөлбөрийг нарийвчлан боловсруулахаар бэлтгэж байгаа юм.

Төслийн баримт бичигт заасны дагуу ЦХХХЯ нь төслийг тогтмол хугацаанд хариуцан явуулах албан тушаалтныг томилохоор заасан. Энэ хүрээнд ЦХХХЯ-ыг төлөөлж дэд сайд төслийн захирлаар, дэд даргаар КАБ-ын асуудал хариуцсан дарга ажиллахаар томилсон. Төсөл хэрэгжих хугацаанд Монголын талаас сургалт зохион байгуулах өрөө танхимаар хангах, төслийн баг болон Жайкагийн экспертүүдийг оффис, болон бусад тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлж ажиллана.

ЦХХХ-ны сайд Н.Учрал, Манай улс Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвийг байгуулахаар ажиллаж байна. Энэ чиглэлээр Япон улсын CERT багуудтай холбоо тогтоох, Япон улс болон бүс нутаг дахь кибер халдлага, зөрчлийг зохицуулж буй сайн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх боломжийг судлах чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Мөн Кибер халдлага зөрчилтэй тэмцэх багийг байгуулсны дараа олон улсын холбоо (FIRST.org; APCERT)-д бүртгүүлэхэд бусад орноос дэмжсэн санал авах шаардлагатай байдаг талаар дурдаж, эл асуудлаар Япон Улсын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.

Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж, энэ хүрээнд Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвийг байгуулах, харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Мөн ЦХХХЯ-ны зүгээс хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлж, энэ хүрээнд Японы их дээд сургуулиудад Кибер аюулгүй байдал, Хиймэл оюун ухаан, Робот хөгжүүлэлт, Автоматжуулалт зэрэг чиглэлээр Монгол Улсын хамаарах салбарын албан хаагчдад эрдмийн зэрэг (Магистр, Доктор) олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг судлах асуудлаар хамтран ажиллах санал тавилаа.



Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest

1 Сэтгэгдэл
Хамгийн сүүлийн үеийн
Хуучнаас Хамгийн олон санал өгсөн
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
trackback
ЦХХХЯ Кибер аюулгүй байдлын чиглэлээр Жайкатай хамтран ажиллана – "Аймгийн мэдээ" цахим сонины сүлжээ
17 өдрийн өмнө

[…] Source link […]

1
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x