Цасан шуурганы улмаас 4 хүн амь эрсджээ

0

Өнгөрсөн Бямба гаригт орсон цас, цасан шуурганы улмаас аймгийн Онцгой байдлын газарт ирсэн 69 дуудлага мэдээллээр 41 иргэн малтайгаа шуурганд уруудсан, төөрч алга болсон гэх дуудлагын дагуу аймаг, сумдын 48 техник хэрэгсэл, 149 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн багууд ажиллаж 41 иргэнээс 37 иргэнийг эсэн мэнд олсон байна.
Харамсалтай нь 4 иргэн буюу Цогтцэций сумын гэр бүлийн буюу 2 иргэн, Сэврэй сумын Сайншанд багийн 1 иргэн мөн Цогтцэций сумын 1 эмэгтэйг осгож нас барсан байдалтайгаар эрлийн багийнхан оллоо.
Нас барсан 4 иргэний гэр бүл, ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогийн байдлаар мал алга болсон тухай дуудлага мэдээллүүд нэлээдгүй ирж байгаа бөгөөд малын гарз хохиролын хэмжээ тогтоогдоогүй байна.

No photo description available.
Image may contain: sky, snow, mountain, outdoor and nature

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x