Х.Нямбаатар: Эрхээ хасуулсан жолооч, бөхчүүдийн эрхийг нэг удаа өршөөн сэргээхээр тусгасан

0

Хууль зүйн байнгын хороо Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар: “2021 оны долдугаар сарын 1-нээс өмнө Үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан болон жолооч нарын эрхийг нэг удаа өршөөн сэргээхээр тусгасан” гэж мэдээлсэн юм.

Харин Өршөөлийн хуулийн төслийг боловсруулах явцад Улсын ерөнхий прокурорын газраас бөх, сур харваачдыг өршөөлд хамруулахыг эсэргүүцжээ. Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт илгээсэн албан бичигтээ, “Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-т, Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. 2-т, Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалттай зөрчилдөж байгаа тул хасах санал хүргүүлж байна” гэжээ.

Өөрөөр хэлбэл, төрийн хяналт шалгалтаар үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулсан хүн, хуулийн этгээдийн эрхийг сэргээхгүй мөртлөө бөх, сур харваачдын эрхийг л онцлон сэргээхээр хуульчлах гэж байгааг УЕПГ эсэргүүцсэн байна.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x