АН-ын даргын сунгааны санал хураалтын дүн урьдчилсан байдлаар гарчээ. Сонгуулийн ирц 74.9 хувьд хүрсэн байна. Үүнээс нийт санал өгсөн АН-ын гишүүдийн 96.3 хувь нь буюу 113 мянган хүн Х.Баттулгын төлөө саналаа өгчээ. Х.Баттулгын өрсөлдөгч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь энэ сонгуулийн төгсгөлд нэрээ татсанаар Х.Баттулга нь өрсөлдөгчгүй буюу саналын хуудас дээр хэвлэгдсэн Ж.Батсуурь гэх нэртэй өрсөлдсөн гэхэд болно.
Нэр дэвшигч Х.Баттулга өглөө саналлаа өгчихөөд сэтгүүлчдэд:
Гэхдээ Монголчууд бид нар бие биентэйгээ хэмлэлдэж боллоо. Одоо амьдралаа бодъё, ахуйгаа бодъё. Бидний дайсан бол ажилгүйдэл, ядуурал.