ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг шүүх хурлын тов гарлаа

0

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү ажилдаа эргүүлэн томилогдох эсэх шүүх хурлын тов гарчээ.

Түүнийг өмнөх Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы тушаалаар ХӨСҮТ-ийн захирлаас чөлөөлсөн юм. Тодруулбал, “Өргөө” амаржих газарт төрсөн эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ ноцтой алдаа гаргасан гэх үндэслэлээр өнгөрөгч нэгдүгээр сарын 21-нд ажлаас нь чөлөөлсөн. Харин Д.Нямхүү өнгөрөгч хоёрдугаар сарын 18-нд ажлаас хууль бусаар халагдсан гэх үгндэслэлээр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаад байв. Тэгвэл уг нэхэмжлэлийг энэ пүрэв гарагт буюу дөрөвдүгээр сарын 27-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэх аж.

Эх сурвалж: shuurhai.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x