Хуурамч хаягнууд хүчтэй юу? Нийслэлийн иргэд хүчтэй юу?

0

Сайн байна уу эрхэм хүндэт Нийслэлчүүдээ. 
Нийслэлийн иргэдээсээ дэмжлэг хүсч байна. Та бүхэн минь цаг гарган уншаад, дэмжиж өгнө үү.

ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ:
2019 оны 1 сарын 16 ны өдөр хуралдсан НИТХ-ын хуралдаанаар миний бие өөрийн нэрийг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэн өрсөлдөж нийт Нийслэлчүүд та бүхний төлөөлөл болох НИТХ-ын төлөөлөгчдийн 24 төлөөлөгчийн буюу хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 55,8% ийн санал авч Нийслэлийн Засаг даргад сонгогдох эрхийг авсандаа талархаж байна.
Хуульд заасны дагуу НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын санал авж сонгогдсон хүний нэрийг НИТХ-ын тогтоолын хамтаар Монгол улсын Ерөнхий сайдад хүргүүлж батламжлуулдаг учиртай. Гэвч одоогийн байдлаар НИТХ-ын тогтоолт гарахгүй байгаа учир Ерөнхий сайдад очоогүй байна. Ирэх 1 дэх өдөр Ерөнхий сайдад хүргэгдсэний дараа Ерөнхий сайд хууль тогтоомжоор өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаа.
Гэтэл энэ хугацаанд намайг гүтгэн доромжлох, харлуулах, Ерөнхий сайдад болон нийслэлчүүд та бүхний минь өмнө миний нэр хүндийг унагаах гэсэн тодорхой зорилготой, зохион байгуулалттай оролдлого дайралтууд маш эрчимтэйгээр явж байгаад харамсаж байна.

Хэрэв надруу цахим сүлжээгээр дайрч байгаа энэ бүх гүтгэлэг, доромжлолууд үнэн байсан бол нэгдүгээрт би өнөөдөр нэр дэвшээд ялалт байгуулаад явж байх биш өөр газар сууж байх байсан бизээ. 
Хоёрдугаарт өнөөгийн улс төрчид өрсөлдөхдөө хийж бүтээх төлөвлөгөө, зорилго зорилтоороо биш, харин нэгнийгээ хэрхэн харлуулж сугарч үлдэх вэ гэдгээрээ өрсөлддөг цаг болсныг мэдэхийн дээдээр мэдэж байгаа хүн бодлого сөрж залнаас өөрийгөө дэвшүүлэн өрсөлдөх зориг гаргаж чадах байснуу, гэдгийг та бүхэн мэргэн оюундаа тунгаана биздээ.
Миний хувьд гишгэсэн газраа эргэж харах биш гишгэх газраа харах зарчмыг баримталж явдаг хүн. Тийм ч учраас төрийн албанд 10 гаруй жил ажиллахдаа надад өчүүхэн ч гэсэн гаргасан алдаа эндэгдэл, идсэн, уусан шамшигдуулсан зүйл олдохгүй болохоор миний сэлэм барьж гүйсэн сахилгагүй дүүтэй холбож, дүү нь ийм юм чинь ах нь танхай балмад амьтан гэж харагдуулах төлөвлөгөөтэйгөөр хар тамхи, тоглоомын газар, мапи гэх хар PR явуулж байна.
Сүүлдээ цэрэг дэглээд, хөлийг нь хөлдөөгөөд армиас хөөгдсөн гэсэн байна лээ. Би дүүргийн ЗДТГ-ын дарга, дүүргийн цэрэг татлагын товчоон даргаар ажиллаж байсан болохоос цэргийн ангид ажиллаж, цэрэгтэй харьцаж яваагүй юм. 
Миний дүүгийн сэлэмтэй гүйсэн буруу үйлдэлд би ч гэсэн маш их дургүй байгаа, ахын хувиар буруу гэдгийг хэлж байгаа, загнаж шүүмжилж байгаа. Өөрийнхөө өмч хөрөнгийг хамгаалж хариу авахаар очсон гэдэг юм, тэгсэн ч гэсэн 21 дүгээр зуунд, эрх зүйт төртэй, ардчилсан улсад амьдарч байгаа хүн цагдаад гомдол гаргаад хуулийн дагуу асуудлаа шийдүүлэхгүй, 19 дүгээр зуунд амьдарч байгаа хүн шиг өөрөө гүйж очиж буруу, ёс зүйгүй, буруу үйлдэл хийсэн гэж загнадаг юм.

Нэгэнт хууль хяналтын байгууллага шалгаж байгаа асуудал дээр аль болох дугарахгүй, аль нэг талд нь нөлөөлөхгүй байхыг хичээж өнөөдрийг хүрсэн. Тусдаа амьдралтай, нас биед хүрсэн хүнийг ахтай нь хамаатуулж надруу дайрахыг бие хүний хувьд би хүлээн зөвшөөрч болох ч гэсэн, иргэдээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчийн минь хувьд хамаатуулахгүй байгаасай гэж боддог юм.

Хадам ээжийн ХХК тай холбоотой нэг асуудал гаргаж тавьсан харагдсан тэр бол Зам тээврийн Яамны дэд сайд асан шилэн хэмээх Цогтгэрэлийн хадам ээжийн Улаанбаатар радио гэх байгууллага, манай хадам ээжийн 1990 оноос хойш 15 жил ажиллуулсан Наранбулаг сервис ХХК-ын үсчин, гоо сайхан, цайны газрын байрыг өмч хувьчлал нэрээр дээрэмдэж авах гэсэн оролдлоготой холбоотой 14-15 жил хоорондоо шүүхдсэн маргаантай асуудал юм. Энэ асуудал нь дэд сайд Цогтгэрэл бид 2 ыг энэ 2 айлын хүргэчүүд болохоос ч өмнөх маргаан юм.
2016 онд 3 шатны шүүхээр явж дуусаад дээд шүүхээс Улаанбаатар радио гэх байгууллага дахин энэ талаар маргаан үүсгэхгүй байхыг даалгасан шийдвэр гарсан юм билээ. 
Энэ асуудалд би огт оролцдоггүй гэдгийг албан ёсоор хэлье, өнөөдрийг хүртэл дэд сайд Цогтгэрэлийн Улаанбаатар радио ххк нь Наранбулаг сервис ххк-ын түрээслэж байсан 175 м2 байр, Бадрал ХХК -ын түрээслэж байсан 105 м2 байрыг булаан авч өөрийн түрээслэж байсан 1000 м2 байртай нийлүүлэн 1270 м2 орчим байрыг ямар ч үнэ төлбөр, түрээсгүйгээр 10 гаруй жил ашиглаж, эзэмшиж байгаа билээ.

АН -ыхны саналын дэмжлэгтэйгээр гарч ирлээ, МАНАН, 60 тэр бум гэж надруу дайрч байна лээ. Нууц санал хураалтаар явагдсан сонгуульд хэн хэнд өгснийг мэдэх ямар ч боломж байдаггүй юм. Хэрэв АН-ынхан намайг дэмжиж саналаа өгсөн бол би баярлалаа гэдгээ хэлэх байна. Бид АН, МАН хамаагүй Монгол улсын нийслэлийг хөгжүүлэх гэдэг нэгэн зорилго дээр нэгдэн НИТХ гэдэг байгууллагад төлөөлөгчөөр сонгогдож ирсэн хүмүүс. Тэрнээс биш бид дайсагнаж нэг хэсэг нь хөгжүүлэх нөгөө хэсэг нь хөгжүүлэхгүй гэсэн зорилго байхгүй гэж би харж байгаа.
Надад тэр бичээд байгаа шиг 5 тэр бум төгрөгөөр 5 хүний санал худалдаж авдаг зарчим, ёс зүй байхгүй. 5 тэр бум байтугай 5 мянган төгрөг ч зарцуулаагүй өрсөлдөж гарсан гэдгээ бардам хэлэх байна. Хэрэв ямар нэгэн баримт, жижигхээн ч гэсэн сэжүүр байвал би өөрөө нэрээ татчихъя гэж хэлмээр байна.

ЦААШИД:
Өнөөдөр 1 сарын 19 өдөр, цаг хугацаа биднийг хүлээхгүй, хийж хэрэгжүүлэхээр амласан амлалт, сонгосон сонгогчид маань хүлээж байгаа гэдгийг бодож адгаж байна.

Ажлаа авсаны дараа хийх ажлууд маш их, цаг хугацаа маш бага болж байна.
Нийслэлийн Засаг даргын Аз жаргалтай хот мөрийн хөтөлбөрийг биелүүлэхэд бидэнд 1,5 жил үлдээд байна. Энэ бол хийх хүнд их хугацаа, хийхгүй хүнд бол 4 жил ч бага хугацаа юм. Богино хугацаанд их ажлыг амжуулахын тулд хурд хэрэгтэй, хурд гэдэг бол олуулаа, багаараа, зөв менежментээр ажиллах хэрэгтэй гэсэн үг юм.
Үүний тулд төсвийн төвлөрлийг сааруулаад дүүрэг, байгууллагуудад нь хөрөнгө оруулалтын эрхийг шилжүүлэх, харин гүйцэтгэлд хяналт тавьж, баталж өгсөн 1 төгрөгнийхөө төлөө ажиллах болно. Гол нь хийж буй ажлуудад технологи, шийдлийг нь бид харна.

1. Агаар, хөрсний бохирдлын асуудал дээр гол нь төрийн зүгээс дэд бүтцийг шийдэх, гэр хорооллын дахин төлөвлөлтөнд орсон газруудын ажлыг гацаанаас гаргаж урагшлуулах хэрэгтэй.

1. НИЙТИЙН ТЭЭВЭР-т эргэлт гаргана гэж төлөвлөж байгаа. Нийтийн тээвэр зорчигчид нь тав тухтай үйлчлүүлдэг тохилог болгоно, нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн ххк -иудад жилд 60 орчим тэр бум төгрөгийн татаас олгодог. Олгож байгаа мөнгөнийхөө хэмжээнд бид шаардлага тавьж парк шинэчлэлтийг хийлгэж ажиллана гэж төлөвлөж байгаа.
2. Шинэ технологи, тусгай замын нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх ажлыг шуурхайлна.
3. АЖИЛГҮЙДЭЛ ийг бууруулж ард иргэд нь ажилтай орлоготой, авсан цалин нь амьдралд нь хүрдэг байхын төлөө ажиллана.
4. Нийт хөдөлмөрийн насны иргэдийн 10 орчим % нь төрийн албанд ажилладаг, үлдсэн 90 орчим % нь хувийн хэвшилд ажиллаж татварыг бүрдүүлж ачааг үүрч явдаг. Тэгэхээр төрд ажиллаж байгаа 10% гэдэг бол 90% даа буюу хувийн хэвшилдээ, нийт иргэддээ үйлчлэх менежер нь байх учиртай юм.
5. Бид хувийн хэвшлээ дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх дүрэми журмуудыг боловсронгуй, хүнд суртлыг арилгаж, иргэн, аж ахуйн нэгжүүд маань гарааны бизнесээ эхлүүлэх, өөрөө өөрийгөө аваад явах бүх боломж бололцоог хангах талаар арга хэмжээ авч шуурхай ажиллана.
6. Бидний УИХ тай хамтран ажиллах ганц юм байна. НИТХ 45 төлөөлөгчийн гаргаж байгаа аливаа эрх зүйн акт нийслэлийн нутаг дэвсгэр дээрээ УИХ ын тогтоол шийдвэртэй тэнцэхүйц хууль эрх зүйн чадамжтай байх талаас нь ажиллана. Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулан, Нийслэлд мөрдөгдөх бүхий л асуудлуудыг НИТХ өөрөө шийддэг байх зорилго тавьж ажиллана.
7. Хүүхэд залуусд ээлтэй нийгэм, ээлтэй хотыг бий болгоно. Энэ чиглэлээр хийх миний хамгийн эхний хатуу тэмцэл хар тамхи, хууль бус тоглоомын газрууд байх болно гэдгийг амлаж байна.
Эцэст нь хэлэхэд богино хугацаанд олон том ажлыг хийж хэрэгжүүлж амжихгүй ч гэсэн эхлэлийг нь тавьж зөв голдиролд нь оруулна гэж зорьж байна.
2012 оныг хүртэл Концессын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа эхлэлийг нь тавьж байсан Эмээлтийн технологийн парк төсөл, Цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, Амгалан дулааны станц, BRT буюу тусгай замын автобус төсөл, Нисэх, Яармаг, Шувуун Фабрикын зам гэх мэт ажлууд 3 засаг өөрчлөгдсөн ч өнөөдөр биелэлээ олоод явж байна. 
Төрийн ажил тасралтгүй явдагийн тод жишээ гэж харж байгаа.

Надад сошиалаар олон хүн суулгаад, олон хуурамч хаяг нээгээд энэ их гүтгэлэг, доромжлолуудтай тэмцэх хөрөнгө, хүч байхгүй учир нийслэлийн иргэдээсээ дэмжлэг туслалцаа хүсч буйг хүлээн авч, дэмжиж, түгээж өгнө үү!!! Хуурамч хаягнууд хүчтэй юу? Нийслэлийн иргэд хүчтэй юу? гэдгийг хамтдаа ойлгуулцгаая, баярлалаа.

Хүндэтгэсэн,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг сонгох санал хураалтанд олонхийн санал аваад буй НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, Самданнямын Мөнхчулуун.


Самданнямын МӨНХЧУЛУУНЫ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАЙГААГҮЙ ТУХАЙ ЦЕГ-ын ТОДОРХОЙЛОЛТ

ТҮҮНИЙ ТАЛААР ӨРСӨЛДӨГЧДИЙНХ НЬ ЗҮГЭЭС ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР СОШИАЛ ОРЧИНД ТАРААЖ БУЙ ГҮТГЭЛГҮҮД

Самданнямын МӨНХЧУЛУУН-н зураг.
Самданнямын МӨНХЧУЛУУН-н зураг.
0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x