Хурдан морины уралдаан зохион байгуулах ЗГ-ын тогтоолыг хүчингүй болгох хүсэлтийг хэлэлцэнэ

0

Лантуун дохио ТББ-ын нэхэмжлэлийн дагуу Засгийн газарт холбогдох Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх сарын 6-ны өдөр хэлэлцэхээр товлолоо.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Лантуун дохио” ТББ-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын хоёр дахь заалтын “Хурдан морины уралдаан” гэх хэсэг, гурав дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны зургадугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан. Улмаар 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэхэмжлэгчээс “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” хүсэлт гаргасныг 2021 оны долдугаар сарын 06-ны өдөр хэлэлцэхээр урьдчилсан хэлэлцүүлэг товлон, хэргийн оролцогч нарт товыг албан бичгээр мэдэгдсэн болно.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x