ХОРИХ АНГИУДАД ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙН ТУСГАЙ ХАЙРЦАГ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

0

Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/111 дугаар тушаалаар “Хорих, цагдан хорих, баривчлах төв байранд хоригдож байгаа этгээдээс тухайн анги байрны үйл ажиллагаа, алба хаагчийн харилцаатай холбоотой гомдол, хүсэлтийг шууд хүлээн авах хайрцаг ажиллуулах журам”-ыг батлан гаргасан. Прокурорын байгууллагын  нэгж газрууд уг журмын хэрэгжилтийг хангаж, хяналтын харьяа  хорих ангиудад тусгай хайрцгийг ажиллуулж эхэлжээ.

 Булган аймгийн Прокурорын газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих анги, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудад тусгай хайрцгийг байрлуулах ажиллагаанд оролцож, гомдол, хүсэлтийг хэрхэн гаргах, уг хайрцгийг ажиллуулах журам, анхаарах асуудлын талаар хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ял эдэлж буй нийт хоригдлуудад прокурорын зүгээс яриа таниулга хийж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгсөн байна.

Ховд аймгийн прокурорын газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газррын харьяа 457 дугаар нээлттэй хорих ангийн албан хаагчдад болон   хоригдлуудад дээрх журмыг танилцуулж, ямар асуудлаар  гомдол, хүсэлт гаргах, хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн байна.

Дээрх хайрцгийг ажиллуулсанаар Нэгдсэн Үндэстний байгууллагын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан дэд хорооноос өгсөн зөвлөмж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 210 дугаар зүйлд заасан хоригдлын эрх бүрэн хангагдах нөхцөл боломж бүрдэх юм.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x