Франц улс хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилгоор дотоодын агаарын тээврийг хориглолоо

0

Франц улсын эрх баригчид хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилгоор төмөр замаар зорчих боломжтой дотоодын чиглэлүүдэд агаарын тээврийг хоригложээ.

Хоёр жилийн өмнө тус улсын парламент 2.5 цаг хүртэл хугацаанд төмөр замаар хүрэх боломжтой дотоодын чиглэлүүдэд агаарын тээврийг хориглох хууль баталж байсан нь өнөөдөр ийнхүү хэрэгжиж эхэлж байна.

Гэхдээ Парис, Нант, Лион, Бордо зэрэг томоохон хотуудын хоорондын нислэгийг хоригийн гадна үлдээжээ.

Хуулийг шүүмжлэгчид энэхүү хориг хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад төдийлөн нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байна.

Харин байгаль хамгаалах хөдөлгөөний идэвхтнүүд хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулахын тулд Францын засгийн газрыг илүү хатуу арга хэмжээ авахыг шаардаж байгаа.

Тухайлбал тус улсын Уур Амьсгалын Иргэдийн Конвенц нэртэй байгууллага дөрөв хүртэл цагийн хугацаанд төмөр замаар хүрэх боломжтой чиглэлүүдэд агаарын тээврийг хориглохыг шаардаж байлаа.

Гэвч хуульд тусгахдаа агаарын тээврийн компаниудын эсэргүүцлийн улмаас дөрөв биш, 2.5 цаг болгож бууруулсан юм.

“Хориглосон чиглэлүүдэд онгоц нисэхдээ галт тэрэгнээс 77 дахин их хүлэмжийн хий ялгаруулдаг. Төмөр замаар зорчиход зардал хямд, хугацааны алдагдал 40 минутаас хэтрэхгүй” гэж Францын UFC-Que Choisir хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага мэдэгджээ.

Тус байгууллага дөрвөн цагийн босгыг хэвээр үлдээхийг өмнө нь хууль тогтоогчдод уриалж байсан юм.

Энэхүү хоригийг далимдуулан үнээ өсгөх, үйлчилгээний чанараа бууруулах зэргээр ашиг хонжоо хайхгүй байхыг Францын үндэсний төмөр замын компани SNCF-д дээрх байгууллага уриалсан байна.

 

Эх сурвалж: BBC

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x