Учир байдлаа хэлээд, таньдаг хүнээрээ гаргуулна гэсэн өрөөсгөл бодлоор олон км замыг туулж ирэх тохиолдол байна

0

Засгийн газрын тогтоол, улсын Онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хот хооронд, аймаг сум, сум баг хоорондын автозамын хөдөлгөөнийг энэ сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэл хаасан.
Гэтэл дээрх хугацаа дуусгавар болоогүй байхад зарим жолооч нар баталгаат бус замаар явахыг завдах зөрчил нилээдгүй байгаа нь хяналт шалгалтаар илэрч байна.
Энэхүү төрөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй замын хөдөлгөөнд оролцож, эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг биелүүлээгүй 34 жолоочийг илрүүлж, аймгийн Онцгой байдлын газарт шилжүүлэн 18 жолоочид Гамшгаас хамгаалах тухай хуулийн 5.13.1-д зааснаар хариуцлага хүрээлгээд байна.
Зөрчил гаргасан жолооч нараас тодруулахад постонд дээр очоод учир байдлаа хэлээд гарч болох байх, эсхүл тандаг хүнээрээ гаргуулна гэсэн өрөөсгөл бодлоор олон км замыг туулж ирэх тохиолдол байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн хөдөлгөөний хязгааралт тогтоосон хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг дахин сануулан иргэн бүр л үүргээ биелүүлж, хууль зөрчихгүй байхыг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.
Зөрчлийн тухай хуулинд зааснаар:
5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих
1.Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тиймээс хулгайн замаар явж ойр дотныхноо, хайртай хүмүүсээ эрсдэлд бүү оруулаарай гэж Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас мэдээлэв.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x